Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамнаас Монгол-АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярыг тэмдэглэж “Америкийн өдрүүд” соёл урлагийн цуврал арга хэмжээг энэ сарын 15-наас 30-ны хооронд зохион байгуулж буй юм. Тус арга хэмжээний хүрээнд өнөөдөр Америкийн хоолны соёлыг сурталчлах өдөрлөг болж байна. Харин маргааш Элчин сайдын яамнаас удирдан явуулдаг соёлын хөтөлбөрүүдийн танилцуулга болоод Элчин сайдын Соёлын өвийг хамгаалах сангийн төслүүд, Кино урлагийн солилцооны хөтөлбөрийн оролцогч төгсөгчдийн яриа, Тайзны урлагийн солилцооны хөтөлбөрийн оролцогчид (1beat, American Music Abroad), Open Mic: Яруу найргийн цаг зэрэг олон сонирхолтой арга хэмж …
