Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Алмазны “Алроса” дефолттой нүүр тулжээ Ажил хэрэг, байгууллага
  • ЦУВРАЛ: Амар амгалан, үнэ цэн, нүд булаам бүхнийг мэдрүүлэх Жонжү хотын аялал Ажил хэрэг, байгууллага
  • АИХ-ын депутатууд Үндсэн хууль руу “өнгөлзвөл” өлсгөлөн зарлахаа мэдэгдэв Ажил хэрэг, байгууллага
  • ҮЙЛ ЯВДАЛ: ХХААХҮЯ-нд Франц улстай мал аж ахуйн салбарт хамтран ажиллах бизнес уулзалт болно Ажил хэрэг, байгууллага
  • Барилгын салбарын үнийн өсөлтөд магадлал хийж ₮270 тэрбумын зөрүүг УИХ-д танилцуулахаар боллоо Засгийн газар, төрийн байгуулалт
  • АТГ: 27 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгаж байна DNN.mn Ажил хэрэг, байгууллага
  • ЗГ: 21 аймгаа нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар бүрэн холбож дууслаа Ажил хэрэг, байгууллага
  • Энэ зун энгийн биш сүлжмэл панама өмсөнө Элдэв

Алба хаагчид бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй ажиллах арга барил дутмаг байдаг |ДААМ.МН

Posted on 2022-06-21 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

“Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд туслалцаа үзүүлэх нь” сургалтыг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ), Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) болон холбогдох байгууллагууд өнөөдөр хамтран зохион байгууллаа.

Энэ талаар ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн, цагдаагийн алба хаагчид хүүхэдтэй ажиллах арга барил, хандлага дутмаг гэх мэтчилэн гомдол, санал ХЭҮК-т цөөнгүй ирдэг. Тиймээс бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй алба хаагчид хэрхэн ажиллах арга зүйг агуулсан гарын авлагыг Дотоод хэргийн их сургуулийн багш нар, бусад төлөөлөл хамтран боловсруулсан. Энэхүү гарын авлагын хүрээнд сургалт зохион байгуулж алба хаагчдыг чадавхжуулах зорилготой гэсэн үг.

Гарын авлага дээр бэлгийн хүчирхийллийн тухай ойлголтыг тодорхойлж,

  • Хүчиндэх гэмт хэрэг
  • Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах
  • Бэлгийн мөлжлөг
  • Хүн худалдаалах гэмт хэрэг
  • Садар самуунд хүүхдийг уруу татах
  • Хууль бусаар үр хөндөх зэрэг есөн төрлийн гэмт хэргийг багтаасан байгаа.

Энэ тал дээр Цагдаагийн Ерөнхий Газар өөрөө санаачилга гаргаж, алба хаагчдаа чадавхжуулах чиглэлд ХЭҮК-той хамтран ажиллаж байгаа” гэв.

Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт холбогдогчдын нас, хүйс,нийгмийн байдал:

зураг

ХЭҮК

Мөн тэрбээр “Өнгөрсөн жилийн байдлаар ХЭҮК-т хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой 40 гомдол ирсэн. Тодруулбал,

  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад хүүхдийн эрх зөрчсөн асуудал
  • гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүүхэд хохирсон
  • үл хайхрах
  • сурч боловсрох эрх
  • хүүхдийн тэтгэмж авах эрх зэрэг зөрчил гарсан.

Энэ чиглэлд комиссоос хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг тусгайлсан гишүүн ажиллаж байгаа. Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн байгууллагын үйл ажиллагаа, тогтолцоонд үнэлгээ хийж, үйл ажиллагааг нь чадавхжуулахаар ажилладаг” хэмээн хэллээ.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Гэмт хэрэг, цагдаа шүүх, Хүүхэд, өсвөр үе, Элдэв

Post navigation

Previous Post: Даатгуулагчийн 5 дугаар сарын шимтгэлийн буцаан олголтыг 6 дугаар сарын 25-наас иргэдийн дансанд шилжүүлнэ
Next Post: Төв цэнгэлдэхэд болох “Nigth with us” тоглолтыг гэнэт цуцалжээ

Холбоотой мэдээ

  • Улаанбаатарт 29-31 градус дулаан, бороо орохгүй Нийгэм, иргэн, гэр бүл
  • Хоттой ойрхон голын эрэг хогонд дарагдсан хэвээр байна Байгаль орчин, амьдрах орчин
  • Э.Одзаяа Бишкект төрийн дууллаа эгшиглүүлэв Биеийн тамир, наадал
  • Израил улс барилгын ханыг нэвт харах төхөөрөмж үйлдвэрлэжээ |ДААМ.МН Ажил хэрэг, байгууллага
  • Энхтайваны гүүрнээс Олимпийн гүүр хүртэлх замын урд урсгалын хөдөлгөөнийг хаана DNN.mn Элдэв
  • Д.Өнөрболор: Нэг алхам урагшлаад хоёр алхам хойшилж болохгүй DNN.mn Мөнгө, санхүү, даатгал

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL