Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • “Цементийн үнийг барих асуудлыг ярьсан ч тээвэрлэлтийн асуудал саад болж байна” гэв DNN.mn Засгийн газар, төрийн байгуулалт
  • Д.Чойжамц: Бурхан багшийн ариун чандрыг байх хугацаанд Монголд бороо хур орж, нутаг минь нов ногоон боллоо Шашин, зурхай, бөө
  • “Төлгөн поп” Боловсрол, сургууль, цэцэрлэг
  • Монголд 16 орны 100 гаруй эрдэмтэн, судлаач чуулж байна Ажил хэрэг, байгууллага
  • Д.Ангар: 2023 онд эдийн засаг маш их хүндэрнэ. Гэтэл УИХ-ын гишүүд наадмын тухай хууль гээд хэрэлдээд суух юм | ДААМ.МН Ажил хэрэг, байгууллага
  • НДШ-ийн 50 хувийн буцаалт маргаашнаас иргэдийн дансанд орж эхэлнэ DNN.mn Мөнгө, санхүү, даатгал
  • Нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ 6.5 их наяд төгрөг болов DNN.mn Мөнгө, санхүү, даатгал
  • Бороо ороосой… Хүүхэд, өсвөр үе

“La La Land” мюзикл балетын бүжгэн жүжгийг тайзнаа амилуулна

Posted on 2022-06-20 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Дэлхийд ур чадвараараа А зэрэглэлд багтдаг балетын жүжигчин, найруулагч, бүжиг дэглээч Ц.Цолмонбуд нь Олон улсын томоохон театруудад гоцлол бүжигчнээр ажиллаж Монголынхоо нэрийг дэлхий дахинд дуурсгасаар байгаа билээ.

Тэрбээр өнгөрсөн онд Солонгос улсад анх удаа алдарт Щелкунчик балетыг холограмм, медиа арттай хослуулан дэглэн найруулж, үзэгчдэд хүргэн Солонгосын балетын түүхэнд шинэ хуудсыг нээж, өндөр үнэлгээг авсан. Харин энэ удаа эх орондоо хоёр дахь бүтээлээ туурвихаар төлөвлөж бэлтгэлдээ оржээ. Тус бүтээл нь АНУ-ын найруулагч, продюсер Дэмьенийн бүтээл, Оскарын шагналт “La La Land” мюзиклээс сэдэвлэн бүтээж байна.

Тодруулбал тус киноны хөгжмүүдийг зохиогчийн албан ёсны эрхтэйгээр хөгжмийн найруулагч продюсер Б.Одбаяр буюу Оки шинэчлэн найруулж, балетын найруулагч, бүжиг дэглээч Ц.Цолмонбуд балетын шинэ бүжгийн тавилтыг дэглэж, Монгол Солонгос Япон улсын шилдэг балетын гоцлооч нар хамтран хүргэх юм. Балетын бүжгэн жүжгийн хамгийн том онцлог нь медиа арт, холограмм, драмыг хослуулах бөгөөд дуучин бүжигчин Ука дуулж бүжиглэж оролцох нь үзэгчдийн сонирхлыг ихээр татаж байна. Мөн тоглолтод дэлхийн шилдэг гоцлооч нар урилгаар ирэхээс гадна, УДБЭТ-ийн балетын бүжигчид оролцож байна. Дан ганц балетын бүжиг бус уран бүтээлчдийн жүжиглэх, дуулах, дижитал урлагийг балетын урлагтай хэрхэн хослуулж, хөгжмийн хөг аялгуу хөдөлгөөнөөр жинхэнэ хайр мөрөөдөл 2 хэрхэн бие биедээ нөлөөлдгийг үзэгч танд мэдрүүлэх болно. Тоглолт 6-р сарын 25,26-ны өдрүүдэд The Сorporate Hotel and Convention Centre-д болно.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Урлаг, соёл, загвар, хэв маяг, Элдэв

Post navigation

Previous Post: ШӨХТГ: Товчоогоор нэвтэрч буй машинаас мал эмнэлгийн халдваргүйтгэл нэрээр үндэслэлгүй мөнгө хурааж байна
Next Post: Өмнөговьд “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-г нээв

Холбоотой мэдээ

  • ТАНИЛЦ: Эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлэх боломжтой РАШААН, СУВИЛАЛУУД Ажил хэрэг, байгууллага
  • Цаг агаар /2022.06.27/ Цаг агаар, уур амьсгал
  • Цэнгэг усны хамгийн том загас олджээ Засгийн газар, төрийн байгуулалт
  • Дархан-Уул аймгийн Гавилвуу уулын ар бэлээс Сяньбигийн үеийн булш олджээ Боловсрол, сургууль, цэцэрлэг
  • Урьдчилсан дүгнэлтээр гүйцэтгэгч компани ХАБ хангаагүй байна Ажил хэрэг, байгууллага
  • “НӨАТ-ын баримтаа долдугаар сарын 8-наас өмнө бүртгүүлэн буцаан олголтын мөнгөө аваарай” Аж үйлдвэр, эдийн засаг

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL