2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 34 хувьцаат компанийн 183,041,938 төгрөгийн үнийн дүн бүхий 426,765 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Хөвсгөл усан зам« ХК (HUZ +14.97%), “Багануур« ХК (BAN +8.32%) болон “Улсын их дэлгүүр« ХК (UID +4.96%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Авто импекс« ХК (AOI -14.98%), “Булган ундрага« ХК (BUN -8.73%) болон “Богд Банк« ХК (BOGD -6.31%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 21,938 ширхэг нэгж эрхийг 5,994,437 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 950 ширхэг үнэт цаасыг 93,716,400 төгрөгөөр тус тус арилжааллаа.
ТOP-20 индекс 1.06 хувиар өсөж, 33,717.26 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,711,319,174,627 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Мэдээ 426,765 ширхэг хувьцаа арилжжээ үзэхийг хүсвэл News.MN – Мэдээллийн эх сурвалж.