Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан DNN.mn Цаг агаар, уур амьсгал
  •  Л.Эрхэмбаяр: Ийм байвал магтаалын үг хайрлалгүй яахав, З.Мэндсайхан сайдад ТАЛАРХАЖ БАЙНА Аж үйлдвэр, эдийн засаг
  • The Travis Scott x Air Jordan 1 Low тун удахгүй худалдаанд гарна Урлаг, соёл, загвар, хэв маяг
  • Хөлбөмбөгчин Г.Ганбаяр Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ийн эзэн боллоо Биеийн тамир, наадал
  • Оросын сэтгүүлч Нобелийн шагналын медалиа 103.5 сая ам.доллароор худалджээ Мөнгө, санхүү, даатгал
  • Д.Үүрцайх: Хамгийн багадаа 150 гишүүнтэй парламент байгуулах хэрэгтэй Ажил хэрэг, байгууллага
  • Амралтын өдрийн бороонд өрнөсөн үйл явдалын тойм Ажил хэрэг, байгууллага
  • Согтуудаа өндөр хүчдэлийн шон дээр гарсан иргэнийг буулгахын тулд 2 цаг цахилгаан тасалжээ DNN.mn Элдэв

Үнийг С.Мөнхчулуун зохицуулдаггүй!

Posted on 2022-06-20 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Хэт өндөр үнийг хянах журмын төсөл боловсруулах ажлын хэсгийг ШӨХТГ-аас гаргажээ. Тэд хэт өндөр үнэтэй тэмцэхээр болсноо хэвлэлд тайлбарлахдаа  « Засгийн газраас дизель түлшний онцгой татвар, Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэсэн хэдий ч валютын хомсдол, барааны татан авалт, түүхий эд, бараа материалын тээвэрлэлтийн удаашралаас үүдэлтэй үнийн өсөлт зогсохгүй байгаагийн хажуугаар олон улсад монополи, давамгай байдалтай аж ахуй эрхлэгчид үнэ хөөрөгдөж, хэт их ашиг олох явдал гарсаар байна.Үүний эсрэг авч хэрэгжүүлж буй олон улсын туршлагыг судлахад Европын холбооны улсууд болон Их Британи, ОХУ, Турк , Казахстан, Беларусь, Чили, Армени, Энэтхэг зэрэг орнууд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч хэт өндөр үнэ тогтооход хяналт тавих хууль, журам мөрдүүлж байна« гэжээ. Тус  ажлын хэсгийнхэн журмын төслийг шуурхай боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх юм байх. Үнэндээ үнийг төр зохицуулах боломжгүй. Зах зээл нь үнийг тогтоодог. Өөрөөр хэлбэл, чөлөөт эдийн засгийн үед үнийг эрэлт, нийлүүлэлт нь тодорхойлдог “тавилантай«. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжээд 30 гаруй жил болж буйн ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуунд сануулчихад буруудахгүй биз.  Цаас чичлэхээс нааш цоордоггүй, хүн хэлэхээс нааш санадаггүй гэдэг.

Эрээний хилийг хааснаар Монголд бараа бүтээгдэхүүний үнэ эрс өссөн.  Нийлүүлэлтийн хомсдол үүссэн тул бүх л салбарт үнийн хөөргөдөл бий болсон. Нийлүүлэлт нь хэвийн болоогүй нөхцөлд ШӨХТГ-аас хэчнээн гоё сайхан журам баталлаа ч цаасан дээр л үлдэх болов уу.  Нөгөөтэйгүүр төрөөс үнийг хүчээр барих тусам эдийн засаг сөрөг үр дагавартай. Тиймээс ШӨХТГ-аас хэт өндөр үнэд хяналт тавина гэж байхаар төрийн дарамт шахалтаа зогсоочихвол жижиг, дунд үйлдвэрлэгчдэд учирдаг бэрхшээл нь багасч, тэр хэрээр эцсийн хэрэглэгчдэд ирдэг ачаалал нь буурна гэсэн үг.

ШӨХТГ нь үе, үеийн популистуудын очдог, суудаг газар болоод удаж байна.  С.Мөнхчулуун ч өмнөх дарга нарынхаа популизмыг үргэлжлүүлэхээр шийдсэн бололтой, хэт өндөр үнийг хянана хэмээн журам боловсруулахаар шийдсэнээс харвал шүү дээ.  Үүнийхээ оронд монополиуд нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийнхээ боломжийг хулгайлж, зах зээл, үйлдвэрлэл, үйлчилгээг нь булааж авч байгаад хяналт тавих нь шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх бодлого байх болно. Түүнээс С.Мөнхчулуун журам боловсруулаад үнийг бууруулчихдаг юм биш. Манай дарга нарын амлалт, авч хэрэгжүүлж байгаа бодлогоор бол аль хэзээний үнэ буурчихсан байх байлаа.  Гэтэл бараа, бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өссөөр байна шүү дээ.

Б.БАТ

 

 

Мэдээ Үнийг С.Мөнхчулуун зохицуулдаггүй! үзэхийг хүсвэл News.MN – Мэдээллийн эх сурвалж.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Мөнгө, санхүү, даатгал, Түлш, эрчим хүч, Тээврийн хэрэгсэл, хөдлүүр, Хууль, эрх зүй, Хүүхэд, өсвөр үе, Элдэв

Post navigation

Previous Post: Улаанбаатар-Улаан-Үд чиглэлийн нислэгийн тоог нэмэгдүүлжээ DNN.mn
Next Post: БНСУ Яньян нисэх буудлаар дамжих бүлэг жуулчдыг ВИЗГҮЙ зорчуулна

Холбоотой мэдээ

  • Уулын тахилга наадмаар долоон настай хүүхэд мориноос унаж амь насаа алджээ Хүүхэд, өсвөр үе
  • Зорчигчийн нэр дээр бүрдүүлэлт хийж, Алтанбулаг чөлөөт бүсээр нэвтрүүлж буй өндөгний нийлүүлэлтийг хязгаарлалаа Аж үйлдвэр, эдийн засаг
  • Нийслэлийн 25 байршлын 17 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэжээ DNN.mn Шашин, зурхай, бөө
  • Афганистаны эсэргүүцлийн хөдөлгөөн талибуудтай хэлэлцээр хийхэд бэлэн гэв Элдэв
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Монгол дахь Америкийн худалдааны танхимын Удирдах зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа Ажил хэрэг, байгууллага
  • Дэлхийн аваргын эхний тоглолтоо ЯЛАЛТААР ЭХЛҮҮЛЛЭЭ Биеийн тамир, наадал

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL