Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Украинд Орос дуу, номыг хориглосон хууль баталжээ Боловсрол, сургууль, цэцэрлэг
  • “Олзлогдсон америкчуудын амь насанд баталгаа өгөхгүй” Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • Краныг тэгш бус байрлуулснаас болж хоёр хүн амиа алджээ Элдэв
  • Гашуунсухайт-Ганцмод боомтод AGV тээвэр нэвтрүүлснээр нүүрс тээвэр 10 сая тонноор нэмэгдэх боломж бүрдлээ Аж үйлдвэр, эдийн засаг
  • “Чингисхаан банк“ ЭМДЕГ-т 27 тэрбум төгрөг төлөх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ Мөнгө, санхүү, даатгал
  • Монгол Улсын ойн сангийн 1 хүрэхгүй хувийг бүрдүүлдэг жодоо модыг бортогонд үржүүлж байна Ажил хэрэг, байгууллага
  • Гаалийн татвараас чөлөөлсөн импортын хүнсний бүтээгдэхүүний үнийг ШӨХТГ хянана Аж үйлдвэр, эдийн засаг
  • Талийгаачийн гэдсэн дээгүүр гүйсэн байх гэж ар гэрийнхэн нь хардаж байгаагаа илэрхийлжээ Ажил хэрэг, байгууллага

ОЛИМПЫН ОНОО ОЛГОХ “УЛААНБААТАР ИХ ДУУЛГА-2022” ЗУРГАДУГААР САРЫН 24-НД ЭХЭЛНЭ

Posted on 2022-06-20 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

“Парис-2024” зуны олимпын наадмын албан ёсны оноо олгож эхлэх “Улаанбаатар их дуулга-2022” өндөр зэрэглэлийн тэмцээнийг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах гэж буй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох жүдо бөхийн олон улсын тус тэмцээн зургадугаар сарын 24-26-ны хооронд “Steppe arena” буюу “Мөсөн өргөө”-д үргэлжилнэ.

Монголын Жүдо бөхийн холбоо, Олон улсын жүдо бөхийн холбоо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, НЗДТГ хамтран зохион байгуулж байгаа “Улаанбаатар их дуулга-2022”-д одоогийн байдлаар 29 орны 276 тамирчин оролцохоо мэдэгдээд байна. Тодруулбал, Олимпын хошой аварга Оно Шохей, Олимп, дэлхийн аварга Таканори Нагасе, Дэлхийн аварга Ёшида Цүкаса тэргүүтэй Японы хүчирхэг шигшээ баг ирэх нь тодорхой болсноос гадна жүдо өндөр хөгжсөн БНСУ, Франц, Герман, Итали, Израйл, Их Британи, Нидерланд, Казахстан, Узбекстан тэргүүтэй орнуудын шилдэг шигшээ багууд оролцох юм. Мөн Олимпын хошой аварга Чехийн Лукаш Крпалек, Дэлхийн хошой аварга Португалын Хорхе Фонсека зэрэг аваргууд шигшээ багуудаа ахалж, 2024 оны олимпын эрхийн анхны онооны төлөө ирнэ.

Монгол Улсын шигшээ багийн хувьд зохион байгуулагч орны давуу эрхээр дүрмийн дагуу жин тус бүрд дөрвөн тамирчин сойж, манай шинэ залуу тамирчид “Улаанбаатар их дуулга”-ын татамид гарч, дэлхийн шилдгүүдтэй тулж, туршлага, ур чадвараа ахиулах юм. Тухайлбал, Олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, ДАШТ-ий хүрэл медальт Г.Одбаяр, Ё.Басхүү, Олон улсын хэмжээний мастер Б.Баасанхүү, Г.Наранцэцэг, Б.Хорлоодой, Л.Энхрийлэн нарын шилдгүүд эх орныхоо дэвжээнд ур чадвараа сорино.

Монгол Улс өмнө нь 2009-2012 онд “Чингис хаан” дэлхийн цомын тэмцээн, 2013-2016 онд “Улаанбаатарын гран при” тэмцээнийг эх орондоо зохион байгуулсан түүхтэй бол таван жилийн дараа Олон улсын жүдо бөхийн холбооны Дэлхийн цуврал тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулахад бэлэн боллоо.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Биеийн тамир, наадал, Засгийн газар, төрийн байгуулалт, Нийгэм, иргэн, гэр бүл, Түлш, эрчим хүч, Урлаг, соёл, загвар, хэв маяг, Хүүхэд, өсвөр үе, Элдэв

Post navigation

Previous Post: Энэтхэг улс Оросын газрын тосны импортоо 31 дахин, нүүрсний импортоо зургаа дахин нэмэгдүүлжээ
Next Post: ЯПОНЫ ВИЗ МЭДҮҮЛЭХЭД 2 ТӨРЛИЙН “БАТАЛГААЖУУЛАХ БИЧИГ” ХАВСАРГАЖ ӨГӨХ ШААРДЛАГАТАЙ БОЛЛОО

Холбоотой мэдээ

  • ТОЙМ: “Хувийн хэвшилд газрыг нь өгч тэрбум модны тээгнээс мултаръя” хэмээн өгүүллээ DNN.mn Засгийн газар, төрийн байгуулалт
  • Согтуугаар шон дээр гарсан иргэнийг Зөрчлийн хуулиар ТОРГОЖЭЭ Элдэв
  • НӨАТ-ын буцаан олголт ирэх сард орно Аж үйлдвэр, эдийн засаг
  • Эквадорын сөрөг хүчин ерөнхийлөгчөө огцрохыг шаардав Ажил хэрэг, байгууллага
  • ЭМЯ: Халдварын 44 тохиолдол бүртгэгдэж, 34 хүн эдгэрлээ Гамшиг, эрсдэл, цар тахал
  • Дэлхий нийт олон сорилттой тулгарч буй үед ч Брикс-ийн түншлэл бэхэжсээр байна DNN.mn Элдэв

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL