Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Архангай аймагт 1800 толгой мал үерт үрэгджээ Элдэв
  • “Миний мэдэх зуслан” цахим санал асуулга явагдаж байна Хүүхэд, өсвөр үе
  • ЧИНГИС ХААНЫ ТУХАЙ ГАДНЫХНЫ БИЧСЭН СОНИРХОЛТОЙ 24 БАРИМТ Ажил хэрэг, байгууллага
  • Дифлимпийн аварга Н.Эрхэмбаярыг 10 сая төгрөгөөр шагнажээ Биеийн тамир, наадал
  • Гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 79.8 хувиар өсчээ DNN.mn Элдэв
  • Уулын тахилга наадмаар долоон настай хүүхэд мориноос унаж амь насаа алджээ Хүүхэд, өсвөр үе
  • Үнийн өсөлтийг эсэргүүцэж Белгид ажил хаялт эхэллээ Ажил хэрэг, байгууллага
  • Австралид “Ажиллах болон амрах” виз мэдүүлэх шаардлага хангасан иргэн ГХЯ-наас захидал авахдаа бүрдүүлэх материалын ЖАГСААЛТ Ажил хэрэг, байгууллага

Монгол иргэд БНСУ-руу 15 хоног визгүй аялах боломжтой

Posted on 2022-06-20 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр Монгол, Вьетнам, Филиппин, Индонез зэрэг зарим улсын бүлэг жуулчид Солонгосын Ганвон мужийн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл хоног визгүй зорчих боломжтой боллоо.

Энэхүү шийдвэр нь 2022 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр байна.

Монгол Улсын тав буюу түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчин хамаарагдах шаардлага: 

  • Аялал жуулчлалын агентлагаар дамжуулан аяллын хөтөлбөр төлөвлөсөн байх,
  • Зөвхөн Яньян олон улсын нисэх онгоцны буудалд нэг авиа компанийн нислэгээр бүгд ирж, бүрэн бүрэлдэхүүнээрээ эх орондоо буцах,
  • Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх,
  • Орон нутгийн ажилтан дагалдах бол түүнтэй холбоотой үйлчилгээний хөлс төлөх, хилээр нэвтрэхэд хувийн болон шаардлагатай бусад мэдээллээ өгөхийг зөвшөөрсөн байх,
  • Зөвхөн Ганвон муж болон Сөүл хотод аялах боломжтойг анхаарах зэрэг болно.

Энэхүү хөнгөлөлттэй нөхцөлөөр Солонгост визгүй зорчсон хэдий ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн 5%-аас давсан даруйд уг шийдвэр цуцлагдах тул өндөр хариуцлагатай, ухамсартай аялахыг иргэд хүсье хэмээн БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ-наас мэдээллээ.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Аялал жуулчлал, улс орон, Гамшиг, эрсдэл, цар тахал, Зэвсэгт хүчин, хил хамгаалал, Тээврийн хэрэгсэл, хөдлүүр, Хүүхэд, өсвөр үе, Элдэв

Post navigation

Previous Post: Улсын Ерөнхий прокурорын газраас “ПРОКУРОР-СЭТГҮҮЛЧ” сургалтыг амжилттай зохион байгууллаа
Next Post: Прокурорын байгууллагаас өмчлөх эрхийн эсрэг 93 хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Холбоотой мэдээ

  • ЗГ: Оюу толгойн хэлэлцээг ажил хэрэг болгох ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа DNN.mn Хүүхэд, өсвөр үе
  • Эверестийн баазыг нүүлгэнэ Ажил хэрэг, байгууллага
  • Өнөөдөр “Тамирчдын баярын өдөр” тохиож байна DNN.mn Ажил хэрэг, байгууллага
  • ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм, бороо орно DNN.mn Цаг агаар, уур амьсгал
  • Өнөөдөр өрнөх онцлох үйл явдал /2022.06.23/ Биеийн тамир, наадал
  • НҮБ-ЫН ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨРТ ЗОРИУЛСАН УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН МЭНДЧИЛГЭЭ Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL