Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Баянзүрх: Цахилгааны аюулгүй ажиллагааг хангаж байна Ажил хэрэг, байгууллага
  • Худал дуудлага мэдээлэл тараасан иргэнийг 50 мянган төгрөгөөр торгожээ Хүүхэд, өсвөр үе
  • Борооны дараа хот хогондоо живлээ Гамшиг, эрсдэл, цар тахал
  • Урьдчилсан дүгнэлтээр гүйцэтгэгч компани ХАБ хангаагүй байна Ажил хэрэг, байгууллага
  • “ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ-7 ХОНОГ” АЯНД БШУЯ, БЕГ-ЫН АЛБАН ХААГЧИД ХАМРАГДЛАА Засгийн газар, төрийн байгуулалт
  • ШӨХТГ: Товчоогоор нэвтэрч буй машинаас мал эмнэлгийн халдваргүйтгэл нэрээр үндэслэлгүй мөнгө хурааж байна Ажил хэрэг, байгууллага
  • Д.Ангар : Монгол Улс өндөг импортлох ямар ч шаардлагагүй. 100 хувь дотооддоо үйлдвэрлэх ёстой Аж үйлдвэр, эдийн засаг
  • НӨАТ-ын буцаан олголт ирэх сард орно Аж үйлдвэр, эдийн засаг

Монголчууд ирэх аравдугаар сараас БНСУ-руу визгүй зорчино

Posted on 2022-06-20 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Өмнөд Солонгос улсын засгийн газар зургадугаар сарын 1-нээс Чежү, Яньян нисэх онгоцны буудлуудаар гадаадын жуулчдыг визгүй нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Тус улсад нэвтэрч буй жуулчид Чежү арал дээр 30 хоног визгүй байх боломжтой. Түүнчлэн зорчихоосоо өмнө аялах зөвшөөрлөө цахимаар авсан тохиолдолд Чежү арлаас гадуур зорчих боломжтой юм.

Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар нэвтэрч буй Вьетнам, Филиппин, Индонез, Монгол зэрэг орны тав ба түүнээс дээш тооны жуулчид 15 хоног визгүй зорчих боломжтой болсон.

Тэгвэл энэ шийдвэр 2022 оны аравдугаар сарын 1-нээс 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчлэх аж.

Дээрх шийдвэрт Монгол Улсын тав буюу түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчид хамаарах бөгөөд дараах шаардлага тавигдах аж. Тодруулбал,

  • Аялал жуулчлалын агентлагаар дамжуулан аяллын хөтөлбөр төлөвлөсөн байх,
  • Зөвхөн Яньян олон улсын нисэх онгоцны буудалд нэг авиакомпанийн нислэгээр бүгд ирж, бүрэн бүрэлдэхүүнээрээ эх орондоо буцах,
  • Covid-19 халдварын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх,
  • Орон нутгийн ажилтан дагалдах бол түүнтэй холбоотой үйлчилгээний хөлс төлөх, хилээр нэвтрэхэд хувийн болон шаардлагатай бусад мэдээллээ өгөхийг зөвшөөрсөн байх,
  • Зөвхөн Ганвон муж болон Сөүл хотод аялах боломжтойг анхаарах зэрэг болно.

Энэхүү хөнгөлөлттэй нөхцлөөр Өмнөд Солонгост визгүй зорчсон хэдий ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн таван хувиас давсан даруйд уг шийдвэр цуцлагдана хэмээн БНСУ дахь ЭСЯ-наас мэдээллээ.

Мэдээ Монголчууд ирэх аравдугаар сараас БНСУ-руу визгүй зорчино үзэхийг хүсвэл News.MN – Мэдээллийн эх сурвалж.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Аялал жуулчлал, улс орон, Гамшиг, эрсдэл, цар тахал, Зэвсэгт хүчин, хил хамгаалал, Тээврийн хэрэгсэл, хөдлүүр, Хүүхэд, өсвөр үе, Элдэв

Post navigation

Previous Post: А.Ариунзаяа: Хүүхдийн мөнгийг энэ он дуустал 100 мянган төгрөгөөр олгоно
Next Post: Шри-Ланка: ШТС дээрх үймээнийг зогсоохын тулд иргэд рүү гал нээжээ

Холбоотой мэдээ

  • ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга Л.Болдбаатар нарт ГЕНЕРАЛ ЦОЛ хүртээлээ Засгийн газар, төрийн байгуулалт
  • Энэтхэгийн үер олон мянган хүний амьдрах найдварыг сүйрүүлж байна Боловсрол, сургууль, цэцэрлэг
  • Удаан хугацааны уур бухимдал тархинд харвалт үүсгэдэг Элдэв
  • Сүхбаатар аймагт зургаан настай хүү мориноос унаж газар дээрээ амь насаа алджээ | ДААМ .МН Ажил хэрэг, байгууллага
  • УХТЭ: Таныг дараах ажлын байрны сонгон шалгаруулалтанд УРЬЖ БАЙНА Элдэв
  • Монгол банк энэ жил 24 тонн алт худалдаж авна DNN.mn Мөнгө, санхүү, даатгал

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL