Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан DNN.mn Хөдөө аж ахуй
  • ₮1.2 тэрбумын үнэт эдлэл хулгайлжээ |ДААМ.МН Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • Амьд донор жилд нэг удаа үнэ төлбөргүй сувилуулах эрхтэй боллоо Элдэв
  • Улаанбаатарт 25 хэм дулаан, бороо орохгүй Нийгэм, иргэн, гэр бүл
  • Улаанбаатар хотноо “Chulsoon classic-2022” олон улсын бодибилдингийн тэмцээн зохиогдоно |ДААМ.МН Биеийн тамир, наадал
  • Э.Одзаяа Азийн тивийн АВАРГА БОЛЛОО Биеийн тамир, наадал
  • УЕПГ: Бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 19 хэргийг шүүхэд шилжүүлэв Ажил хэрэг, байгууллага
  • АНУ-д хувийн нисдэг тэрэг осолдож, 6 хүн нас баржээ DNN.mn Тээврийн хэрэгсэл, хөдлүүр

Зүүн болон төвийн аймгуудын нутгаар ААДАР БОРОО орно

Posted on 2022-06-20 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Өнөө шөнө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагаас онцгойлон анхаарууллаа. 

Зургаадугаар сарын сарын 19-ний 20:00 цагаас зургаадугаар сарын 20-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурга.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, Туул голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Багануур орчмоор: Шөнөдөө үүлэрхэг, бороо орно. Өдөртөө үүл багасаж, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасаж, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Цаг агаар, уур амьсгал, Элдэв

Post navigation

Previous Post: Тува, халимаг, буриад бөхчүүдийг наадамд хэрхэн эрэмблэх вэ?
Next Post: ХЭҮК-ын даргаар Ж.Хунанг улираан томилов

Холбоотой мэдээ

  • Ши Жиньпинийг шүүмжилсэн тэмцэгчийн шүүх хурал хаалттай болов Ажил хэрэг, байгууллага
  • Төрийн ордны зарим хэсгийг иргэдэд нээлттэй болгов DNN.mn Хууль, эрх зүй
  • ЯПОНЫ ВИЗ МЭДҮҮЛЭХЭД 2 ТӨРЛИЙН “БАТАЛГААЖУУЛАХ БИЧИГ” ХАВСАРГАЖ ӨГӨХ ШААРДЛАГАТАЙ БОЛЛОО Ажил хэрэг, байгууллага
  • ЦУВРАЛ: BTS хамтлагтай “цуг” үлгэрийн мэт байгальд зорчсон нь Аялал жуулчлал, улс орон
  • АНУ-ын соёлын нээлттэй өдөрлөг олон нийтэд үнэ төлбөргүй хүрч байна DNN.mn Засгийн газар, төрийн байгуулалт
  • И.Мөнхжаргал: Ардчилсан нам түүхэндээ анх удаа УИХ-д нэр дэвшигчдээ анхан шатны гишүүдээсээ асууна Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL