Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр, Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн, Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-35 см нэмэгдэж, Ховд, Хэрлэн, Халх, Онон, Улз гол үерийн түвшинг 5-40 см, Балж гол үерийн аюултай түвшинг 15 см даван тус тус үерлэж байна.
Хэрлэн гол Чойбалсан сум орчимд усны түвшин 15-20 см нэмэгдэх төлөвтэй байна.
Түүнчлэн ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгийн зарим нутгаар түр зуурын аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаа …