Мөнх цэвдэгт Алтайн нуруунд амьдарч байсан нүүдэлчдийн дурсгалыг Оросын нутагт XIX зуунаас малтаж эхэлсэн бөгөөд анхны малтлага хийсэн “Пазырык” хэмээх газрынх нь нэрээр нэрийдсэн байдаг. Монголын тува-мончогууд булшийг “бажираг” гэж нэрлэдэг. Алтайн нуруунд байдаг.
Монгол Алтайтай хил залгаа Орос, Хятад, Казахстаны Алтайд МЭӨ VI-II зуунд холбогдох Пазырыкийн соёл бий. Уг соёлд холбогдох булш оршуулгыг бүр XIX зууны үеэс малтаж эхэлсэн. Пазырыкийн соёлыг тээгч нүүдэлчдийн булшийг ертөнцийн зүгээр урдаас хойш чигтэйгээр нэг эгнээнд цувуулан, овгор дугуй …